За энэ бол бидний хоёрдогч гэр бүл. Ам бүл 25-уулаа. 16 охин, 9 бандитай. Ерөнхийд нь манай гэр бүлийг Оюунцэцэг багштай 11б гэж дууддаг юм даа. Манай ангийн хүүхдүүд чинь ангидаа төдийгүй сургууль, бүр цаашлаад дүүрэг, улсдаа урлаг, спорт ер нь бүх л зүйлээрээ оролцож амжилт авчирч байдаг тийм л хамт олон. Одоогоор манай ангийнхан хонхны баяр гээд бөөн мөнгөний problem. Бас дээрээс нь конкурс гээл бөөн толгой өвтгөсөн асуудал ар араасаа овоорсоор....
Удахгүй бид чинь үүрээ орхин нисэх ангаахай нар шиг л сургуулиа, ангиа, ангийн анд нараасаа холдон холын холд нисэн одох шувууд шиг л нисээд одно... за тэгээд өөр газар, өөр орчин угтаж авна даа. “Хонхны баяр”-раа хийж 10 жилийн сүүлийн “Дурсамж хичээл”-ээ заалган нүүрэндээ жаргалтай ч сэтгэлдээ гуниг тээсээр
Гэнэхэн насныхаа өдлөөгүй ухаан
Гэнэхэн юм шиг санагдаж байсан
Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг
Энэхэн насандаа та бид мартахгүй ээ
Эрдмийг сураад буцна аа гэхээр
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Эргээд ангидаа суухгүй гэхлээр
Алаг нүдэндээ сувдан нулимстай хэмээн дууг эгшиглүүлэх байх даа, 10 жилээ гэж үнэхээр нандин хүүхэд насны минь бүх дурсамж юм даа. Одоо төгсөөд та нараасаа холдоно гэхээр сэтгэлд минь гуниг хурсаар л......
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэл бичих