Зорьсон амьдралын чинь гэгээн замд зовлон жаргал хослон байвч зүрхний минь хайр хэвээр нандин байвал зовлоо гэж бүү бодоорой.
Аянга бууж ядрах өдөр байсан ч
Ахиад нар бүүр хурц гийдэг шиг
Амьдралд зутрах гуних мөч байлаа ч
Аз жаргалыг дүүрэн амсаж бас болно шүү
2011-05-16
Жаминаа байлаа...гэж!!!!!!! kkk
Glitter Word GeneratorGlitter Word GeneratorGlitter Word GeneratorGlitter Word GeneratorGlitter Word GeneratorGlitter Word GeneratorGlitter Word Generator

Энгэрт минь шүргэх чиний амьсгалын чимээ

Эгэлгүй нэгэн шүлгийн аялгууг надад хүүрнэж

Эцэс төгсгөл нь ойрхон л байдаг аз жаргалын тухай

Эрээгүй бодож зүрхлэхэд хүргэсэн юм, энэ бол чиний тухай

Чи бол миний алдаж ханадаггүй дурлал юм

Чи бол миний амьдралыг хайрлах оньс юм

Чи бол миний тайллыг нь олоогүй ертөнц юм

Чи бол миний хүлээж залхдаггүй хүлээлт юм

Бодол эргэлдсэн нүднээс чинь дурлал уншсан би

Борог эгэл бүрээрээ намайг чи галзууруулсан

Бодол эргэлдсэн нүднээс минь дурлал уншив уу чи

Бүлээн халуун сэтгэлд эрээн бараантай нахиалах уу чи?

Бурханд би итгэдэг тэр чамайг надад явуулсан

Бурханд би итгэдэг тэр чамайг надад дурлуулсан

Бурханд би итгэдэг тэр чи бид хоёрт адилхан зам хайрласан

Буруу зөв өнгөрсөн хамаагүй ээ өнөөдөр бол бидний эхлэл...


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax