Жаминаа байлаа...гэж!!!!!!! kkk






Энгэрт минь шүргэх чиний амьсгалын чимээ
Эгэлгүй нэгэн шүлгийн аялгууг надад хүүрнэж
Эцэс төгсгөл нь ойрхон л байдаг аз жаргалын тухай
Эрээгүй бодож зүрхлэхэд хүргэсэн юм, энэ бол чиний тухай
Чи бол миний алдаж ханадаггүй дурлал юм
Чи бол миний амьдралыг хайрлах оньс юм
Чи бол миний тайллыг нь олоогүй ертөнц юм
Чи бол миний хүлээж залхдаггүй хүлээлт юм
Бодол эргэлдсэн нүднээс чинь дурлал уншсан би
Борог эгэл бүрээрээ намайг чи галзууруулсан
Бодол эргэлдсэн нүднээс минь дурлал уншив уу чи
Бүлээн халуун сэтгэлд эрээн бараантай нахиалах уу чи?
Бурханд би итгэдэг тэр чамайг надад явуулсан
Бурхан...


