
Эрхэмсэг БҮСГҮЙ таньд
Гоё сайхны бэлэгдэл бүсгүй минь танд
Гоо сайхны жишээ эрхэм бүсгүй танд
Бүдүүхэн зүрхтэй бүрэг эрийн зүгээс
Бүдүүлэг загнаж хэлэх хэдэн үг байна
Салхи залгилсан залуу насандаа
Саваагүй гэнэхэн томоогүй зангаар
Савнаасаа халин бусдынх руу өнгийж
Санаандгүйгээр мэлзэж наргих сайхан
Энэ үедээ эсвэл дараа нь бүсгүй та
Энэрэл хайр түгээх эрхэм ээж та
Бусдын нөхөр үрсийн аав руу гар сунгаж
Бурууг мэдсээр атал булзаж үл болно
Хийж бүтээх оргил үедээ яваа
Хижээлдүүхэн залуу хэн нэгний аавтай
Хэлцэж тохиролцолгүй таарч болноо хамаагүй
Хэт их шунаж жаргал руу нь харин дайрч үл болно
Мөнгөтэй харагдаж дайлж цайлахад нь
Мөнхий юм шиг инээдээр түүнийг бүү хуур
Өнөөдөр таныг дайлах энэ мөнгө
Өнөө залуугийн маргаашийн талх байж мэднэ
Овойж оцойсон их хөрөнгөтэй хүнээс
Овойж товойтол авах гээд яахав дээ
Тантай учиран танд зориулах гэж энэ бүхнийг
Тархиа гашилган байж олоогүй нь магад
Ямар ч байсан таныг дайлах энэ мөнгө
Яг урд нь зам дээр хэвтэж байгаагүй нь лавтай
Хуруу хумсаа хугалан байж цуглуулсан бүхэн нь
Хуруун чинээ үрд нь үлдэг танд лав биш
Хамт хоноод халуухан өврөөс өндийхдөө
Хар цай ядаж чанаж өгөх үү та
Харин түүний эзгүйд гэрийнх нь хойморт нь түүнийг
Халуун байгаад хөрсөн цайны дээж орлон байгаа
Өглөө салахдаа бүсгүй та түүний энгэрт
Өөрийн үнэр, будаг энгэсэгээ бүү март
Жаргалдаа ташуурч түүнд үлдээсэн бүхэн тань
Жаалхан үрийнх нь нулимсаар амьлах болно
Амьдрал нь цэгцэрсэн хойно учирсан бүсгүй та
Амьдралд хамт алхаж яваа хань нь биш
Инээж наргиж явахад нь учирсан бүсгүй та
Инээд нуугдаж нулимс үерлэхэд хамт байсан хань нь биш
Зүрхнийх нь бяцхан толитонд
Зурвас бүдэгхэн тусах гэрэл юм та
Зүрхнийх нь гүн хайрынх нь орон зайд
Зүүний сүвэгчийн чинээ зай танд байхгүй түүнийг орхи
Анхны бүхнээ зориулсан амраг хань шиг нь
Анхны бүхнээ та түүнд зориулсан гэж үү
Аавыгаа хүлээн суугаа бяцхан үрсийн
Аз жаргалаас нь хулгайлах та хэн сэн билээ
Хосоороо амьдрах жамтай хорвоод
Хоёр сэтгэл л багтаж бусад нь хаягдана
Хайраар дутсан хэн нэгэн энэ ертөнцийн
Хаа нэгтээ алхаж яваа та түүнийг хай
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих