“Мөрөөдөл тээж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө өөрийн эрч хүчийг үлдээлгүй шавхан амьдрах л жинхэнэ сайхан амьдрал. Тиймээс хүнд хэцүү нөхцөлд огтхон ч бууж өгөхгүй, өөрийн том зорилго мөрөөдөл рүүгээ чиглэн, хүч чадал эр зориг оюун ухаан бүх зүйлээ тултал нь дайчил.”
“Амласан амлалтаа биелүүлэн сахихын тулд бусдыг мэдсэн ч мэдээгүй ч хүн өөрөө өөртөө илүү шударга, зөв бодлоор амьдрах ёстой.”
“Боломжгүй зүйл гэж үгүй, гагцхүү цаг хугацаа л шаардлагатай. “
“Хүн өөрөө өөрийгөө сургаж, өөрөө хүн шиг хүн болох ёстой. “
Заавал мөрдөх 3 хууль. Үүнд:
I-р хууль: - “Худлаа ярихгүй үнэнч шударга бай”
II-р хууль: - “Ажилсаг хөдөлмөрч бай”
III-р хууль: - “Хайрла”
“Хүмүүсийн харилцаа нь хайраар бий болох ёстой. Дайснаа ч гэсэн үзэн ядалгүй хайрла.”
“ Зүтгэл үгүй бол хэтийн том зорилго тавив ч мөрөөдөл төдийхнөөр өндөрлөнө.”
“ Хамгийн гайхамшигтай чадвар бол өөрийгөө ялах.”
“ Бэрхшээлийг даван туулж чадахын тулд хүн өөртөө итгэх итгэл, хүчтэй санаа зориг хэрэгтэй.”
“ Өдөр бүр үр бүтээлтэй амьдарч чадвал ирээдүй тань нээлттэй болно. Ирээдүйг урьдчилан харах чадвар бол өнөөдрийн хичээл зүтгэлийн үр дүн юм.”
“ Тэнгэр бурхан: Үнэн зүтгэл, шулуун сэтгэлийг хайхрахгүй өнгөрнө гэж хэзээ ч үгүй. “
“ Итгэлцэл гэдэг бол гаднаас хайх биш сэтгэл дотроосоо уудлах ёстой зүйл юм.”
“ Жинхэнэ хүч гэдэг бол зөв үйлийг гардан хийх эрэг зориг билээ. “
“ Зарим үед өөрийгөө золиослох хэрэгтэй.”
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих