Зорьсон амьдралын чинь гэгээн замд зовлон жаргал хослон байвч зүрхний минь хайр хэвээр нандин байвал зовлоо гэж бүү бодоорой.
Аянга бууж ядрах өдөр байсан ч
Ахиад нар бүүр хурц гийдэг шиг
Амьдралд зутрах гуних мөч байлаа ч
Аз жаргалыг дүүрэн амсаж бас болно шүү

Гоё сайхны бэлэгдэл бүсгүй минь танд

бичсэн: Jaminaa, 2011-05-16, 18:41

Гоё сайхны бэлэгдэл бүсгүй минь танд

Гоо сайхны жишээ эрхэм бүсгүй танд

Бүдүүхэн зүрхтэй бүрэг эрийн зүгээс

Бүдүүлэг загнаж хэлэх хэдэн үг байна

Салхи залгилсан залуу насандаа

Саваагүй гэнэхэн томоогүй зангаар

Савнаасаа халин бусдынх руу өнгийж

Санаандгүйгээр мэлзэж наргих сайхан

Энэ үедээ эсвэл дараа нь бүсгүй та

Энэрэл хайр түгээх эрхэм ээж та

Бусдын нөхөр үрсийн аав руу гар сунгаж

Бурууг мэдсээр атал булзаж үл болно

Хийж бүтээх оргил үедээ яваа

Хижээлдүүхэн залуу хэн нэгний аавтай

Хэлцэж тохиролцолгүй таарч болноо хамаагүй

Хэт их шунаж жаргал руу нь харин дайрч үл болно
...

төрөл:Шүлэгнүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Rokit Bay - Нэг өдрийн хаан

бичсэн: Jaminaa, 2011-05-16, 18:24



Rokit Bay - "Нэг өдрийн хаан"

Нэг өдөр хаан байсан, энгийн байх над утга учиргүй мэт санагдана
Эндээс хурданхан мултрахын тулд хурдхан гүймээр санагдана
Гэвч тэнгэрийн хаяанд тулсан өндөр түймэр замыг маань хаана
Очих ёстой газраас тусгаарлагдана, хананы наана цаана
Эндээ үйлдвэл бүх зүйл энгийн, энгийн бүхний дунд нь шингэнэ
Өөрийгөө нэг мөр мартаад болж хувирна дундаж нэгэн
Байж чадахгүй нь би хавчиг бүгчим жижиг завсар зайнд
Ийм учраас эндээс явахаар гал дундуур би алхаж байна
Хананы нөгөө талд нь гарах замдаа би ядарна
Хөлөө би зөөж ядна, нэг биш удаа би шантарна
Золиос зөндөө гаргана, тэр зүг рүү яв...
төрөл:Дуунууд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

T-ARA хамтлагын танилцуулга

бичсэн: Jaminaa, 2011-05-16, 17:22


T-ARA нь Tiara буюу  титэм хэмээх үгнээс гаралтай...Mnet ийн нөлөөнд оршдог зургаан гишүүнтэй энэхүү охидын хамтлаг нь анх 2009 оны 2-р хагаст дебутээ Eunjung, Hyomin, JiAe, JiWon, JiYeon гэсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй хийжээ.

Уг хамтлагын анхны зорилго бол хоолойныхоо ур чадварыг бусдад харуулах байсан учраас Good person (Cinderella Man OST) ballad дуугаар K-pop ийн дэлгэцээр гарч ирсэн. Гэсэн хэдий ч клип цацагдаж эхэлсэн даруйд хамтлагын гоцлол дуучид JiAe, JiWon хоёр гэрээгээ цуцлаж, улмаар хамтлагын нэр хүндэд нөлөөлж, бүх promotion-оо зогсоохоор шийджээ. Ингээд сарын дараа тэд хамтл...

Бүсгүйчүүддээ

бичсэн: Jaminaa, 2011-05-13, 14:04


Үзэсгэлэнт сайхан царайгаар нь

Монгол өөрөө гоёж байдаг

Өөдөсхөн жоохон үрдээ

Бурхан шүтээн нь болж байдаг

Үхэвч үрдээ хорогдох тэнүүлч сүнс

Үрийн бодолд мөнхөд орших амьд шүтээн

Сүүн цагаан сэтгэлд нь

Уулс хүртэл бөхийиж байдаг

Сэвгүй цагаахан царайнд нь

Эрчүүд сөхөрч байдаг

Бүсгүй хүн бүлээн нулимс

Бүтэн хайр хүссэн өр нулимс

Амиа хувааж амь төрүүлсэн ертөнцийн үргэлжлэл

 Алагхан үрдээ ая оруулсан өрөөлийн тасархай

Энгэрийг нь дагаж сүү урссан

Сүүг нь дагаж хайр урссан

Эрчүүлийн хорвоог илж урссан

 Эргээд сүлж урсах сүүн гол минь

Ариун бүхний эхлэл бурхан зураг минь

Амь даасан хүн заяа минь

Т...

төрөл:Шүлэгнүүд
сэтгэгдэл: |

Ма ангийн багш

бичсэн: Jaminaa, 2011-05-13, 00:06


Энэ  бол манай ангийн багш. .......................

     За багш орж ирээд юу хийлгэх, юу асуух, яах нь барьсан дэвтрийн өнгө, царайнаас нь л тодорхой шүү дээ. Багш өрөөнөөсөө хар юмуу шар дэвтэр аваад ирээ гэвэл яах нь тодорхой. Мөнгө нэхэх нь эээээээээ, харин орж ирэхдээ хүзүү нь байдгаараа улайцан байхын бол бид хэд ч будаа болсоон л гэсэн үг. Тэгээд л орж ирээд нэг бол аймар уурлана нэг бол ангидаа орж ирэхгүй ээ тойроод л яваад байна. Багшийг ууртай байх юм бол бид нар чинь өөдөөс нь харж ч чадахгүй, ямар ч л байсан бид нарын л буруу байх , яацын бол гээд л “өдрийн бодол, шөнийн зүүд...

төрөл:Ма анги
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих